| | USD/MNT 0₮

Юнивишин өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс хэмээн 2500 төгрөгийг хэрэглэгчээс нэмж авахаар болжээ

Юнивишнийн гурвалсан үйлчилгээний багцын төлбөр дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс болох 2500 төгрөг нэмж бодогдох болсноо мэдэгдлээ. Тодруулбал, 2019 оны УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-д Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч компаниуд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс төлөхөөр тусгагдсан бөгөөд уг хууль 2020 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Өргөн нэвтрүүлгийн хуульд заасны дагуу тус үйлчилгээний хөлс нь өргөн нэвтрүүлгийн телевизүүд “үндэсний түүх соёл, уламжлал, танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн, олон нийтэд хүргэхэд” зарцуулагдах зорилготой. Дээрх хуулийн хүрээнд 2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдэхээр болжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.