| | USD/MNT 0₮

Энэ сарын 23-наас дийлэнх аж ахуйн нэгж, бизнесийг НЭЭНЭ

Энэ сарын 23-наас хатуу хөл хориог цуцлах эсвэл зэрэглэл бууруулахаар төлөвлөж байгаагаа Засгийн газраас мэдэгдээд байгаа. Иймдээ ч "УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг нийтлэг түр журмыг боловсруулан ажиллаж байгаа. Харин Засгийн газар болон УОК-т хоёрдугаар сарын 20-нд танилцуулна. Үүний дараагаас хоёрдугаар сарын 23-нд аж ахуйн нэгж, албан байгууллагууд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээнэ.

Журмын хувьд, кино театрууд 30-50 хувийн дүүргэлттэйгээр ажиллана. Үүнийг ч кино театрын удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаа. Фитнесс төвүүд мөн адил. 13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байна. Тиймээс бүх аж ахуйн нэгжийг нээхэд эрсдэлтэй ч тусгай журмын дагуу дийлэнхийг нь нээнэ" хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Энэ сарын 23-наас хатуу хөл хориог цуцлах эсвэл зэрэглэл бууруулахаар төлөвлөж байгаагаа Засгийн газраас мэдэгдээд байгаа. Иймдээ ч "УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг нийтлэг түр журмыг боловсруулан ажиллаж байгаа. Харин Засгийн газар болон УОК-т хоёрдугаар сарын 20-нд танилцуулна. Үүний дараагаас хоёрдугаар сарын 23-нд аж ахуйн нэгж, албан байгууллагууд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.