| | USD/MNT 0₮

БЗД-ийн 16 дугаар хорооны Засаг дарга Б.Булганхүү цэвэрлэгч эмэгтэйн ажлын байрыг булааж явна

Манай улсад албан тушаалын зөөлөн сэнтийд залрахаараа өөрийн найз нөхөд, ах дүү, амраг садангаа ажилд томилдог жалга довны “муухай” үзэл газар авсаар удаж буй. Энэ нь зөвхөн дээд албан тушаалтанд ч бус дунд шатны “хурган” дарга нарт ч тохиолдсоор байна. Тодруулбал, БЗД-ийн 16 дугаар хорооны Засаг дарга Батмөнхийн Булганхүү ажлаа хүлээж авмагцаа хорооныхоо ажилчдыг ээлж дараалан халж байгаа сурагтай. Тус хороонд 2009 оноос хойш цэвэрлэгчээр тасралтгүй ажиллаж байсан н.Оюунхүү гэх эмэгтэйг ийн жишгээр өчигдөр халжээ. Түүний хувьд хоёр хүү, нэг зээтэйгээ айлын хашаа түрээслэн амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Саяхан цалингийн зээл авч, таван ханатай өргөө цагаан гэр худалдан авч, хэрэндээ л хэнээс ч гуйхгүй, ажлаа л хийж явсан. Гэтэл тэр өнөөдөр ажил ч үгүй, орлого ч үгүй болж, хэнд хандахаа мэдэхгүй явна. н.Оюунхүүгийн ярьж буйгаар ганцхан түүнийг бус хорооныхоо хэсгийн ахлагчид, ажилчдыг бүгдийг нь дарамталж байгаа гэнэ.

Ерөнхий сайд, Засгийн газар нь коронавирусийн цар тахлаас үүдэн хумигдсан эдийн засаг, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх 10 их наядын төлөвлөгөөг боловсруулан танилцуулсан. Энэхүү хөтөлбөрийн үр дүн нь ердөө л ажлын байрыг хадгалж үлдэх, ажилтай орлоготой монгол хүнийг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих юм. Төр засгаараа ийнхүү хичээж байхад дүүргийн хорооных нь Засаг дарга үйлчлэгчтэйгээ ажлын байр булаацалдаж явна гэдэг ичгэвтэр.

Иймд цар тахлаас үүдэлтэй хямралын үед ажилчдынхаа ажлын байрыг булаацалдаж яваа 16 дугаар хорооны Засаг дарга Б.Булганхүү та шалтгаанаа тайлбарлана уу.

Манай улсад албан тушаалын зөөлөн сэнтийд залрахаараа өөрийн найз нөхөд, ах дүү, амраг садангаа ажилд томилдог жалга довны “муухай” үзэл газар авсаар удаж буй. Энэ нь зөвхөн дээд албан тушаалтанд ч бус дунд шатны “хурган” дарга нарт ч тохиолдсоор байна. Тодруулбал, БЗД-ийн 16 дугаар хорооны Засаг дарга Батмөнхийн Булганхүү ажлаа хүлээж авмагцаа хорооныхоо ажилчдыг ээлж дараалан халж байгаа сурагтай. Тус хороонд 2009 оноос хойш цэвэрлэгчээр тасралтгүй ажиллаж байсан н.Оюунхүү гэх эмэгтэйг ийн жишгээр өчигдөр халжээ. Түүний хувьд хоёр хүү, нэг зээтэйгээ айлын хашаа түрээслэн амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Саяхан цалингийн зээл авч, таван ханатай өргөө цагаан гэр худалдан авч, хэрэндээ л хэнээс ч гуйхгүй, ажлаа л хийж явсан. Гэтэл тэр өнөөдөр ажил ч үгүй, орлого ч үгүй болж, хэнд хандахаа мэдэхгүй явна. н.Оюунхүүгийн ярьж буйгаар ганцхан түүнийг бус хорооныхоо хэсгийн ахлагчид, ажилчдыг бүгдийг нь дарамталж байгаа гэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.