| | USD/MNT 0₮

Ж.Батзандангийн ангийн “анд” Б.Амарбаясгалан Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллана

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналтай байгааг тэрбээр танилцуулаад дэмжигджээ.

Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзсэн байна.

Харин Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Б.Амарбаясгалан нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн их сургуулийн ангийн “анд” юм байна. Найзаа “таньдаггүй” эрхэм гишүүний бас нэгэн найз ийнхүү өндөр албан тушаалд томилогдлоо. Тодруулбал, Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ өөрийгөө Ж.Батзандан гишүүний найз, өөрийнхөө ахыг Ерөнхий консулаар тавихыг гуйж байсан хэмээн ярьсан ч Ж.Батзандан үүнийг эсэргүүцэж “Би Д.Мөнх-Эрдэнийг танихгүй” гэж ярьсан байдаг. Гэвч тэднийг “найз” болохыг батлах нотлох баримтууд гарч ирсээр байсан юм. Энэ мэтчилэн Ж.Батзандан гишүүний хамаарал бүхий хүмүүс өндөр албан тушаалд томилогдсоор байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналтай байгааг тэрбээр танилцуулаад дэмжигджээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.