| | USD/MNT 0₮

ХУД-ийн хэмжээнд шинжилгээнд хамрагдах ёстой 32 мянган өрхөөс 31 мянга нь шинжилгээнд хамрагдаад байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авах "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулж буй. Өчигдөр СХД, БГД-ийн 120,000 иргэнийг хамруулсан бол өнөөдөр Хан-Уул дүүргийн бүрэн хамруулахаар ажиллаж байгаа аж. Иймдээ ч өнөөдөр лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээсХан-Уулаас бусад бүх дүүргийн шинжилгээ цэг ажиллахгүй, ХУД-т төвлөрч ажиллаж байна. 

Дөнгөж сая Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ХУД-ийн 8-р хороонд байрлах явуулын цэг дээр очиж ажиллалаа. Энэ үеэр дүүргийн хэмжээнд явагдаж байгаа "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах ёстой 32,000 өрхөөс өнөөдрийн 14.00 цагийн байдлаар 31,111 өрхөөс аваад байгаа талаар албаныхан мэдээллээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авах "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулж буй. Өчигдөр СХД, БГД-ийн 120,000 иргэнийг хамруулсан бол өнөөдөр Хан-Уул дүүргийн бүрэн хамруулахаар ажиллаж байгаа аж. Иймдээ ч өнөөдөр лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээсХан-Уулаас бусад бүх дүүргийн шинжилгээ цэг ажиллахгүй, ХУД-т төвлөрч ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.