| | USD/MNT 0₮

Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Ж.Эрдэнэбат хаврын чуулганаар тангарагаа өргөх үү?

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Ингэхдээ Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байсан. Харин УДШ-ийн хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ нь Ж.Эрдэнэбатыг суллагдах нөхцөлийг үүсгэсэн юм. Хэрэв прокурор хуулийн хугацаанд эсэргүүцэл бичиж, шүүхэд хандахгүй бол тэрбээр батлан даалтад гарна.

Тэгвэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгаас ялалт байгуулж сонгогдсон Ж.Эрдэнэбатыг суллагдангуутаа хаврын ээлжит чуулганд тангараг өргөж магадгүй гэх бор шувуу Төрийн ордон болоод намын байраар нисч эхэллээ. 

Үүгээр ч зогсохгүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг аль хэдийн суллагдаад, Сэлэнгэ аймаг дахь Ноён уулын ойролцоо амарч байж магадгүй гэх мэдээлэл ч гараад байгаа юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.
Улс төр

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.