| | USD/MNT 0₮

Г.Цолмон: ИНЕГ-ын албаны дарга Э.Энхзориг өнгөрсөн онд ажлаасаа гарсан. Орж ирсэн нисдэг тэрэг ИНЕГ-тай хамааралгүй

Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр гаалиар орж ирсэн нисдэг тэрэгний зураг цахим ертөнцөд шуугиан тарьсна. Тэгвэл уг нисдэг тэрэгийг ИНЕГ-ийн албаны дарга Э.Энхзоригийн хувийн компани болох “Sky Jet” ХХК оруулж ирсэн гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдсан. Тэгвэл бид энэ талаар ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийн албаны дарга Г.Цолмонгоос тодруулахад “Э.Энхзориг нь ИНЕГ-т албаны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард ажлаасаа гарсан. Э.Энхзориг нь 2018-2019 онд ИНЕГ-т албаны даргаар, 2019-2020 онд орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байсан. Одоо хувийн компанид ажилд орсон. Орж ирсэн нисдэг тэрэг ИНЕГ-тай холбоогүй” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр гаалиар орж ирсэн нисдэг тэрэгний зураг цахим ертөнцөд шуугиан тарьсна. Тэгвэл уг нисдэг тэрэгийг ИНЕГ-ийн албаны дарга Э.Энхзоригийн хувийн компани болох “Sky Jet” ХХК оруулж ирсэн гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдсан. Тэгвэл бид энэ талаар ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийн албаны дарга Г.Цолмонгоос тодруулахад “Э.Энхзориг нь ИНЕГ-т албаны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард ажлаасаа гарсан. Одоо өөрийнхөө хувийн бизнесийг эрхлээд явж байгаа. Орж ирсэн нисдэг тэрэг ИНЕГ-тай холбоогүй” гэдэг мэдээллийг өгсөн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.