| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан: Хичээл сонголт нэрийдлээр их, дээд сургуулиуд төлбөрөө БҮТЭН АВЧ байна

Их, дээд сургуулиудын оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болон теле хичээлийн төлбөрийг дараагийн семистрийн төлбөрт шилжүүлэх хэлбэрээр уян хатан хандахыг шаардсаар буй. Тэгвэл энэ долоо хоногийн хувьд хичээл сонголтууд эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд оюутнуудаас төлбөрөө бүтнээр нь авч байгаа тохиолдлууд гарч байгааг эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Засгийн газрын хуралдаанаар сургуультайгаа гэрээ байгуулсан оюутнуудын нэмэгдэл төлбөрийг шийдвэрлэхээр болсон. Өнгөрсөн онд Боловсролын зээлийн сангийн мөнгө бүгд татагдсан. Нийт боловсролын салбарын 1.7 их наяд төгрөгийн төсвөөс 170 тэрбум төгрөг нь татагдаж, хүүхдийн 100 мянган төгрөг рүү орсон. Төсөв ч тэр чигээрээ татагдсан. Харин сургуультайгаа гэрээ байгуулсан 6200 хүүхэд байгаагаас 5050 хүүхдийн 8,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.

Төлбөрийн хөнгөлөлтийн талаар энэ долоо хоногтоо багтаж төрийн өмчийн болон хувийн сургуулиудын захиралуудтай уулзаж, асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллана” гэв.

Их, дээд сургуулиудын оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болон теле хичээлийн төлбөрийг дараагийн семистрийн төлбөрт шилжүүлэх хэлбэрээр уян хатан хандахыг шаардсаар буй. Тэгвэл энэ долоо хоногийн хувьд хичээл сонголтууд эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд оюутнуудаас төлбөрөө бүтнээр нь авч байгаа тохиолдлууд гарч байгааг эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Засгийн газрын хуралдаанаар сургуультайгаа гэрээ байгуулсан оюутнуудын нэмэгдэл төлбөрийг шийдвэрлэхээр болсон. Өнгөрсөн онд Боловсролын зээлийн сангийн мөнгө бүгд татагдсан. Нийт боловсролын салбарын 1.7 их наяд төгрөгийн төсвөөс 170 тэрбум төгрөг нь татагдаж, хүүхдийн 100 мянган төгрөг рүү орсон. Төсөв ч тэр чигээрээ татагдсан. Харин сургуультайгаа гэрээ байгуулсан 6200 хүүхэд байгаагаас 5050 хүүхдийн 8,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.