| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Коронавирусийн халдвартай дахин нэг иргэн НАС БАРЛАА

Коронавирусийн халдвартай дахин нэг хүн нас барлаа. Талийгаач хавсарсан суурь архаг өвчинтэй байсан аж. Ингээд суурь архаг өвчнөөр нас барсан тохиолдол Монгол Улсад гурав дахь удаагаа бүртгэгдсэн бол улсын хэмжээнд коронавирусийн халдвартай иргэн нас барсан тав дахь тохиолдол болж байгаа юм. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "2021 оны хоёрдугаар сарын 14-нд тухайн иргэн коронавирусийн халдвартай маш хүнд оноштой ХӨСҮТ-д хэвтсэн. 17-ны өдөр хүртэл клиникийн эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 17-ны 12.56 минутад нас барсан. Талийгаач ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалагийн булчирхайн үсэрхийлсэн хавдартай байсан бөгөөд хавдарын хордлого, уураг дутагдлын улмаас харамсалтайгаар нас барсан" гэв.

Коронавирусийн халдвартай дахин нэг хүн нас барлаа. Талийгаач хавсарсан суурь архаг өвчинтэй байсан аж. Ингээд суурь архаг өвчнөөр нас барсан тохиолдол Монгол Улсад гурав дахь удаагаа бүртгэгдсэн бол улсын хэмжээнд коронавирусийн халдвартай иргэн нас барсан тав дахь тохиолдол болж байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.