| | USD/MNT 0₮

С.Амарсайхан: Теле хичээл нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ цөөнгүй сурагчид хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй байна

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хичээлийг гуравдугаар сарын 01-нээс танхимаар хичээллүүлэх асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан. Энэ талаараа Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Цар тахлын энэ үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах нөхцөлийг улам их нэмэгдүүлж байгаа учраас эх орны минь ирээдүйн эзэд болсон энхрий бяцхан үрсээ эрсдэл аюулаас хол байлгах нь чухал юм. Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд та нарыгаа цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь хийж, ээж аав, ах эгчээсээ тусламж зөвөлгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье. Үүний зэрэгцээ цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байгаа тул бүх сурагчидад ижил тэгш боломж бүрдүүлэхийг хичээж байгаагаа энэ дашрамд дуулгая. Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна.

Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ" гэв.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хичээлийг гуравдугаар сарын 01-нээс танхимаар хичээллүүлэх асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан. Энэ талаараа Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Цар тахлын энэ үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах нөхцөлийг улам их нэмэгдүүлж байгаа учраас эх орны минь ирээдүйн эзэд болсон энхрий бяцхан үрсээ эрсдэл аюулаас хол байлгах нь чухал юм. Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд та нарыгаа цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь хийж, ээж аав, ах эгчээсээ тусламж зөвөлгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье. Үүний зэрэгцээ цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байгаа тул бүх сурагчидад ижил тэгш боломж бүрдүүлэхийг хичээж байгаагаа энэ дашрамд дуулгая. Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.