| | USD/MNT 0₮

БШУЯ-нд зарлагдсан бүх тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлжээ

БШУЯ-нд 2021 онд зарлагдсан тендерүүдийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэхээр болжээ.Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа мэдээлжээ.  Тэрээр "Боловсрол шинжлэх ухааны сайдаар очоод яамны хамт олондоо хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь БШУЯ бол тендерийн яам, Барилгын яам биш шүү л гэж хэлсэн. Хэлсэн үгээ өнөөдөр бодитой болгож, 2021 онд манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах ерөөсөө шаардлага байхгүй.Цаашдаа барилгатай холбоотой асуудлыг барилгын яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана.

Ер нь Боловсролын салбарт байгаа хөрөнгийн менежментийн асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна" хэмээн бичжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.