| | USD/MNT 0₮

Ипотекийн зургаан хувийн зээлийг хоёр их наядаар санхүүжүүлнэ

 Сангийн сайд Б.Жавхлан Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй яамны удирдлагуудтай уулзаж Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцжээ. Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж гурван их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.  Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн зургаан хувийн зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг хангаж хэрэгжүүлэх, мөн нэг их наяд төгрөгийн барилгын салбарыг дэмжих чиглэлээр Залуус хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.