| | USD/MNT 0₮

Чингэлтэй дүүрэгт нэг байрны зургаан хүнээс халдвар илэрч, байрыг хамгаалалтад авчээ

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны зургаан хүнээс халдвар илэрч, байрыг хамгаалалтад авчээ

Энэ сарын 14-ний өдөр ЧД-ийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны хоёрдугаар орцноос нэг хүнд халдвар илэрч, байрыг хамгаалалтад авсан байна. Дараа өдөр нь буюу хоёрдугаар сарын 15-нд сайн дураараа шинжилгээ өгсөн тус байрны гуравдугаар орцны нэг иргэнээс мөн халдвар илэрчээ. Өчигдөр дахин дөрвөн хүнээс халдвар илэрсэн учраас тус байрны хоёр орцыг хамгаалалтад авсан байна.

Харин байрны оршин суугчдад тодорхой мэдээллүүдийг өгч, зайлшгүй эм авах шаардлагатай байгаа иргэдийн эмийг өрхийн эмч нар нь бичиж өгч байгаа талаар албаныхан тодотголоо. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг хүргэлтээр авах боломжтой. Ингэхдээ 10:00-16:00 цагийн хооронд эм болон хүнсээ авах хэрэгтэй гэж цаг зааж иргэдэд мэдээллийг хүргүүлжээ.

Энэ сарын 14-ний өдөр ЧД-ийн 2 дугаар хороо, 21 дүгээр байрны хоёрдугаар орцноос нэг хүнд халдвар илэрч, байрыг хамгаалалтад авсан байна. Дараа өдөр нь буюу хоёрдугаар сарын 15-нд сайн дураараа шинжилгээ өгсөн тус байрны гуравдугаар орцны нэг иргэнээс мөн халдвар илэрчээ. Өчигдөр дахин дөрвөн хүнээс халдвар илэрсэн учраас тус байрны хоёр орцыг хамгаалалтад авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.