| | USD/MNT 0₮

Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдийг зун сургалт давтлаганд хамруулна

Гуравдугаар сарын 01-нд танхимын хичээл эхлүүлэхэд их эрсдэлтэй хэмээн УОК-иос үзсэн байна. Харин салбарын сайд нь хичээлийг танхимаар оруулна гэсэн байр суурьтай байгаа аж.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Гуравдугаар сарын 1-нд зарим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр Засгийн газарт санал оруулсан.  Хөдөө орон нутаг, гэр хороололд хоцрогдол маш их байгаа. Тийм учир ковидын голомт багатай газруудыг хэсэгчилж, хоцрогдлыг арилгахад түлхүү анхаарах бодолтой байна.

Мөн 1, 5, 9, 12-р ангийн хүүхдүүдийн хоцрогдолд анхаарлаа хандуулж, бүх нөөц бололцоогоо хандуулж ажиллана. Хэрвээ хоцрогдлоо нөхөж чадахгүй байвал зун ковид гайгүй байвал танхимаар давтлага хичээл зохион байгуулах судалгаа, тооцоо хийж байгаа" гэв. 

Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдийг зун давтлаганд хамруулна
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.