| | USD/MNT 0₮

Халдвартайгаа мэдэхгүй дунджаар 50 гаруй иргэн хөдөлгөөнд оролцож байна

Монголчууд шинэ амьдралын хэвшил рүү орохын тулд иргэдийг хариуцлагатай байх ёстой хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэллээ.

Нэг хаалга-нэг шинжилгээ энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 50 гаруй хувьтай явагдаж байна. Өрх болгоны нэг иргэнийг шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа. Ингэснээр халдварын тархалтыг хумиж, эдийн засгаа нээж, амьдрал цэгцэрч жигдэрнэ гэж үзсэн. 

Ц.Ганзоригийн хэлснээр "411 мянган иргэнээс шинжилгээ авч дуусгана. Хэрвээ хөл хөдөлгөөн идэвхтэй байсан бол энэ халдвар нуугдмал байдлаар халдвар хавьтлын тоо нэмэгдэх байсан. Өмнө нь тархвар судлаач нар халдвартайгаа мэдэхгүй дунджаар 50 гаруй иргэн хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь тохиолдлын тоог нэмэгдүүлж байна. Тиймээс хавьтлын тоог хязгаарлаж барихын тулд хөл хориог тогтоосон байгаа" гэв. 

Халдвартайгаа мэдэхгүй дунджаар 50 гаруй иргэн хөдөлгөөнд оролцож байна
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.