| | USD/MNT 0₮

Монгол Улс 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Гэвч 230 мянган ХБИ-д вакцин хийнэ. Энэ хаанаас гаргасан тоо судалгаа бэ

Монгол Улс 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Гэвч 230 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнд вакцин хийнэ. Энэ хаанаас гаргасан тоо судалгаа бэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс авах шинжилгээний явц одоогоор 50 орчим хувьтай явна. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна.

Албаныхны хэлж буйгаар манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх гэж байгаа бөгөөд хүн амынхаа 60 орчим хувийг нь вакцинжуулах аж. Ингэхдээ эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Үүнийхээ хүрээнд зорилтот бүлгийн хүн амаа тооцоолсон юм.

Үүнд, эрүүл мэндийн салбарын ажилчид – 56,047 хүн, суурь өвчтэй хүмүүс 276,937 хүн, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид 52,750 хүн, хөгжлийн бэрхшээлтэй 230,781 иргэнийг нэн түрүүнд вакцинжуулна.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь Үндэсний статистикийн хорооноос гаргадаг статистикийн мэдээллийн нэгдсэн сан болох 1212.mn сайтад мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэмээн бүртгэгдсэн иргэн 108,399 байдаг аж. Дээрх тооноос даруй хоёр дахин бага тоо юм.

Тэгвэл үлдсэн 122,382 иргэнд хэн багтаж байна вэ, вакцинаар хэнийг “шахах” гэж байна вэ хэмээн хардаж байна. Монголчуудын нэгэн муухай зан бий. Аль сайн гэснийг гэр бүл, ах дүү, хамаатан саднаараа хувааж “иддэг” муухай зуршилтай. Дээрх тоонд ч аль нэг даргын “шахааны” хүн ороогүй гэх баталгаа алга. Иймд дээрх зорилтот бүлгийнхний судалгааг хаанаас хэн гаргасныг олж тогтоож, олон нийтэд даруй мэдэгдэхийг шаардаж байна, Шадар сайд С.Амарсайхан аа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс авах шинжилгээний явц одоогоор 50 орчим хувьтай явна. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.