| | USD/MNT 0₮

Халдварын 136 бүс байгаагаас "Монгол шир", "Цахиур төмөр" ХК -иас голомтлон гарсан халдвар идэвхтэй байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод халдварын идэвхтэй 136 бүс байна. Үүнээс 36 нь хамгийн идэвхтэй байна.

Тухайлбал "Монгол шир" ХК, 16-р хороолол, "Цахиур төмөр" ХК -иас голомтлон гарсан халдвар идэвхтэй байна. Тэр дундаа "Монгол шир" компаниас голомтлон гарсан халдварын тоо 140-д хүрлээ. Үүнд 20 гаруй ажилтны гэр бүл, найз нөхөд зэрэг ойрын хавьтлууд орж байна. Цаашаа үргэлжлээд 100 гаруй гарчээ. Ойрын хавьтлууд маш их өвчилдөг. 

Мөн Баянзүрх дүүргийн 36 дугаар байрт бүртгэгдсэн халдварын голомт идэвхтэй байна. Харин гутлын цех, банк бус санхүүгийн байгууллага, СХД-ийн 21 дүгээр хорооллын голомт, X апартмент, Элизабет хороололд гарсан голомтуудыг хяналтад оруулсан" гэв.

Мөн өчигдөр 17 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Харин эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдээс хоёр хүний биеийн байдал маш хүнд, зургаан хүн хүнд, 32 тохиолдол хүндэвтэр байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод халдварын идэвхтэй 136 бүс байна. Үүнээс 36 нь хамгийн идэвхтэй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.