| | USD/MNT 0₮

Ховд аймагт гурван ихэр хүүхэд мэндэллээ

Ховд аймагт гурван ихэр хүүхэд мэндэлсэн гайхалтай үйл явдал тохиолоо. Тодруулбал, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тус аймгийн Цэцэг сумын харъяат, Жаргалант сумын Бугат багийн оршин суугч Б.Отгонпүрэвийн гэр бүл хоёр хүү, нэг охин буюу гурван ихэр хүүхдээр бүл нэмжээ. Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Б.Оюунгэрэл өдгөө 30 настай, зургаан хүүхдийн ээж болжээ. Тэрбээр 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байжээ.

Эхний хүү өглөө 09.09 минутад нэг кг 830 гр, хоёр дахь хүү нь 09.11 минутад хоёр кг 110 гр, харин охин нь 09.13 минутад нэг кг 850 гр төржээ. 

Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Ховд аймгийн Амаржих газраас мэдээллээ.  

Ховд аймагт гурван ихэр хүүхэд мэндэлсэн гайхалтай үйл явдал тохиолоо. Тодруулбал, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-нд тус аймгийн Цэцэг сумын харъяат, Жаргалант сумын Бугат багийн оршин суугч Б.Отгонпүрэвийн гэр бүл хоёр хүү, нэг охин буюу гурван ихэр хүүхдээр бүл нэмжээ. Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Б.Оюунгэрэл өдгөө 30 настай, зургаан хүүхдийн ээж болжээ. Тэрбээр 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.