| | USD/MNT 0₮

Ш.Нямбилэг:Хобби минь зураг зурах ч том болоод Монгол үндэсний хоолоо дэлхийд таниулсан супер тогооч болохыг мөрөөддөг

Гар зургийн уралдаанд байр эзэлсэн нь 

Хөл хорионы өдрүүдийг гэртээ дүүгийнхээ хамт үр бүтээлтэй өнгөрүүлж, өдөржин зураг зурж, дасгал хөдөлгөөн хийдэг нэгэн хүүтэй ярилцлаа. Түүний хувьд “Хэдий хичээл танхимаар орохгүй байгаа ч алтан цагийг зүгээр өнгөрүүлж болохгүй. Мэдэхгүй чадахгүй бүхнээ мэрийлт чармайлттай өнгөрүүлэхийг хичээдэг. Мөн дүүдээ тоглоом наадгай зааж өгөөд харилцан тоглодог” гэж ярилаа.

Мөн сар шинийн өмнө Орхон аймгийн Биеийн тамир спортын хорооноос зохион байгуулсан “Эрийн гурван наадам монголын үнэт өв" сэдэвт гар зургийн уралдаанд зурсан зургаараа оролцож шагналт байр эзэлсэн гэдгээ сонирхуулан ярив.

-Сайн байна уу, сайхан шинэлсэн үү. Өөрийгөө танилцуулаач?

-Сайн, та сайн байна уу. Намайг Ширмэнбаатарын Нямбилэг гэдэг Эрдэнэт хотын 4-р сургуулийн С.Ариунаа багштай 5б ангид суралцдаг.

-Хичээл нь орохгүй олон сар болж байна, ямар санагдаж байна вэ?

-Сургууль орохгүй багш нар,ангийн найзуудтайгаа уулзахгүй. Хамт хичээлээ хийхгүй их муухай байна. Бас дуртай спорт таеквондо,бассейндээ явж чадахгүй.

-Хөөх олон спортоор хичээллэдэг юм байна. Одоо бүх юм хаалттай болохоор чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна вэ?

-Хорио цээрийн үед өдөрт теле хичээл болон цахим хичээлээ хийж,ээжтэйгээ дүүтэйгээ дасгал хөдөлгөөн хийж,хоол хийн сурч, ээж аавдаа туслаж,зураг зурж,дүүгийнхээ хичээлд туслан хамтдаа янз бүрийн туршилт хийж,аав ээжтэйгээ агаарт гаран Баян өндөр уулруу гарч чаргаар гулсаж өнгөрүүлж байгаа. Хөл хорио нь хүүхдүүд бидний сурлагыг хойш нь татаж байна.

-Ам бүл хэдүүлээ бэ, гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Манайх ам бүл 4. Аавыг маань Д.Ширмэнбаатар гэдэг. Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Ээжийг маань Э.Ганаа гэдэг. Хувиараа ажилладаг. Харин миний хөөрхөн дүүг Ш.Өнөрбилэг гэдэг. Катюша орос цэцэрлэгт явдаг. Удахгүй сургуульд орно.

-Саяхан зургийн уралдаанд ороод шагналт байр эзэлсэн байсан. Энэ талаараа сонирхуулаач?

-Тиймээ. Эрдэнэт хотын спортын хорооноос зохион байгуулсан "Эрийн гурван наадам" Монголын үнэт өв нэртэй гар зургийн уралдаанд багшийнхаа ангийн группд тавьсан мэдээллийг харж өөрийнхөө зургийг зурж оролцсон. Зургийг минь лайкаар шалгаруулан байр эзлүүлсэн байна билээ. Миний зураг шалгарч шагнуулсандаа би их баяртай байгаа.Эрийн гурван наадам гэж яг ямар баяр болох талаар харуулсан зураг хөдөөгийн сайхан талд ард иргэд нь хурдан морьдоо уралдуулж,бөхчүүд нь барилдаж хүч бяраа үзэж,харваачид нь сэц мэргэнээ үзэж харваж байгаа талаар харуулсан зураг.

-Их гоё зурсан байна билээ. Ер нь хобби нь зураг зурах уу. Дуртай хичээл нь юу бэ?

-Чөлөөт цагаараа зураг зурах, ямар нэгэн туршилт хийх дуртай. Чөлөөт цагийг би зөндөө юм хийж өнгөрүүлэхийг хүсдэг англи үг цээжилж, зургаа зурж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, зурагтаар танин мэдэхүйн юм үзэх дуртай. Дүүтэйгээ хөзөр тоглож, шагай наадгай их тоглоно.

Ээж маань орой болгон үлгэр уншиж өгч “Хайртай шүү” гээд үнсээд унтуулдаг. Тэгэхэд их гоё санагддаг. Математик, Биеийн тамир, Хүн байгаль гэсэн хичээлүүддээ их сонирхолтой.  

-Зургийн санаагаа яаж олдог вэ?

-Зургийн санаагаа би интернэтээс хайж олдог, мөн өөрөө зохиож ааваасаа зөвлөгөө санаа авдаг.

-Эрийн гурван наадмаа зурсан байсан. Ер нь цагаан сарын баяр, улсын баяр наадмын талаар ямар ойлголттой байдаг вэ?

-Би эрт дээр үеэс уламжлагдан ирсэн төрт ёсны баяр буюу цагаан сар, улсын их баяр наадамд их дуртай. Хайрт эмээ,өвөө, ах, эгч дүү нартайгаа уулзаж, амар мэдээ мэдэлцэн золгоцгоодог бас бэлэг авах нь гоё санагддаг. Энэ жил коронавирус гээд хот явж өвөө, эмээ дээрээ очиж золгож чадаагүй ээ. Корона дуусаж энх цаг ирэхээр очино гэсэн бодолтой байгаа.

-Хүүхдийн хүсэл мөрөөдөл их цагаан гэгээн байдаг. Миний дүү ирээдүйд юу бодож мөрөөдөж байна. Нууц биш бол мөрөөдлөөсөө хуваалцах уу?
-Одоо би зөндөө юм мөрөөдөж байгаа эхнээсээ биелээд л байгаа зураг зурахаа сайжруулж, гэрийнхэндээ хоол хийж өгч сурч байгаа. Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам алхмаар ойртоно. Хичээнэ. Хамгийн том мөрөөдлөө хэлэхгүй ээ /инээв/.

-Том болоод алдартай зураач болох уу, аль эсвэл өөр мэргэжилтэй нэгэн болох уу?

-Том болоод монгол үндэсний хоолоо дэлхийд таниулсан сайн тогооч болохыг хүсдэг. Би ээж,аав дүүдээ хамгаас илүү хайртай. Өөрийнхөө дуртай хүсэж мөрөөдсөн мөрөөдөлдөө зорилготой тэмүүлэлтэй байж заавал хүрнэ. Аав ээжийнхээ, өвөө эмээгийнхээ ачийг хариулна.

-Аав ээж нь хүүдээ юу гэж захиж зааж сургадаг вэ?

-Хичээлээ сайн хий. Юм бүхнийг хийгээд сурчихвал чамд л хэрэгтэй. Амьддаа бие биенээ хайрла гэж захидаг. Дүүдээ зөөлөн бай гэдэг. Би цахимаар болж буй тэмцээн уралдаанд байнга оролцохыг хичээдэг. Оролцох орчин нөхцлийг бүрдүүлж байнга дэмждэг аав ээждээ баярлалаа гэж хэлье.

-Үеийнхэндээ болон ангийнхаа хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Ирэх сарын 01-нээс эхэлж танхимаар хичээл эхлэвэл их гоё байна шүү. Үеийнхэндээ хандаж “Гэр гэртээ байгаа та нар маань чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй” гэж хэлье.

Том болоод монгол үндэсний хоолоо дэлхийд таниулсан сайн тогооч болохыг хүсдэг. Би ээж,аав дүүдээ хамгаас илүү хайртай. Өөрийнхөө дуртай хүсэж мөрөөдсөн мөрөөдөлдөө зорилготой тэмүүлэлтэй байж заавал хүрнэ. Аав ээжийнхээ, өвөө эмээгийнхээ ачийг хариулна.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.