| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: “Нэг хаалга – нэг шинжилгээ”-гээр нийт 27 халдвар илэрчээ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн дотор 38,409 хүнд шинжилгээ хийхэд 28 хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн 27 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон нэг тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт 2444 тохиолдол батлагдсан бол 1777 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 654 хүн эмчлэгдэж байгаагаас 562 нь хөнгөн, 84 нь хүндэвтэр, 6 нь хүнд, 2 нь маш хүнд байгаа юм.

Шинээр батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хувааж үзвэл:

  • СХД – 2
  • СБД – 3
  • ЧД – 6
  • БЗД – 7
  • ХУД – 6
  • БГД – 6 тус тус бүртгэгджээ.

“Нэг хаалга – нэг шинжилгээ”-гээр нийт 171.041 сорьцод шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол 16, тэдгээрийн ойрын хавтал 11, нийт илэрсэн тохиолдол 27 болжээ.

Байршлын хувьд БГД-ийн 3, 12, 25, БЗД-ийн 26, СБД-ийн 18, СХД-ийн 7, 39, ХУД-ийн 2, ЧД-ийн 2,6 12-р хорооноос илэрчээ.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 1578
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 3 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн дотор 38,409 хүнд шинжилгээ хийхэд 28 хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн 27 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон нэг тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт 2444 тохиолдол батлагдсан бол 1777 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 654 хүн эмчлэгдэж байгаагаас 562 нь хөнгөн, 84 нь хүндэвтэр, 6 нь хүнд, 2 нь маш хүнд байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.