| | USD/MNT 0₮

Айраг өртөөнд галт тэрэг замаас гарч мөргөлдсөн хэрэгт Л.Халтар сайд хариуцлага хүлээх үү

Салбарт нь ямар нэгэн алдаа дутагдал гарвал өөрсдийн ухамсараар хариуцлага хүлээгээд ажлаа өгчихдөг сайд нартай байвал хэчнээн сайхан зөв жишиг гэж харагдах бол. 

Хариуцаж байгаа салбарт нь янз бүрийн асуудал гарсан байхад хараагүй сонсоогүй мэт, харин ч нуун дарагдуулахыг оролдсон үйлдэл сая энэ сар шинийн өдрүүдэд боллоо.

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сум орчимд өртөөний зам дээр чингэлэг тээвэрлэж явсан 3 вагон замаас гараад зогсож байсан вагонтой мөргөлдсөн байна.

Осол гарсны маргааш буюу энэ сарын 13-нд энэ талаар Улаанбаатар Төмөр замын Айраг өртөөний дарга бөгөөд Сумын Онцгой комиссын гишүүн Э.Оргилболдтой утсаар холбогдоход "Мэдэхгүй. Тийм мэдээлэл байхгүй" хэмээн үгүйсгэж байв.

Салбарын сайд Л.Халтар ч "Мэдэхгүй" гэж мэлзсэн хариулт өгсөн байсан. Харин зарим нэг эх сурвалж "Хүний амь нас эрсдээгүй" гээд хээв нэг хариулт өгсөн байх юм. Ийм ноцтой осолд заавал хүний амь эрсдүүлэх байсан гэж үү. 

Эх сурвалжуудын хэлж буйгаар галт тэргүүдийг сэлгэхдээ дээрх ноцтой алдааг гаргасан байж болзошгүй гэнэ. 

Болсон асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэх талаар ЗТХ-ийн сайд Л. Халтар УБТЗ-ын удирдлагад тодорхой үүрэг даалгавар өгсөн бөгөөд УБТЗ-аас комисс гаран шалгаж байгаа юм байна. Ослыг шалгах чиглэл үүрэг даалгавар өгч байхын оронд Л.Халтар сайд өөрөө хариуцлага хүлээх ёстой биш үү.

Эсвэл эрх дархтай УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаа хариуцлага хүлээх ёстой юу. Түүний хувьд бие энхрийлж, гадаадад эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Тиймээс УБТЗ хэмээх том байгууллага өнөөдрийг хүртэл удирдлагагүй толгойгүй бие байгаад байгаа юм. 

Ямартай ч холбогдох албаныхан хэргийг шалгаж байгаа ч техникийн алдаа байсан уу, ажилтнуудын буруутай үйлдлээс болж галт тэргүүд мөргөлдсөн үү гэдгийг шалгаад тогтоочих байх. Гэхдээ алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцохоос салбарын "томчуудад" хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох нь чухал байгаа юм. Ажил хийж гүйцэтгэсэн хүний буруу болж, албан тушаалд хайртай дарга нарын зөв байх ёсгүй. 

 

Осол гарсны маргааш буюу энэ сарын 13-нд энэ талаар Улаанбаатар Төмөр замын Айраг өртөөний дарга бөгөөд Сумын Онцгой комиссын гишүүн Э.Оргилболдтой утсаар холбогдоход "Мэдэхгүй. Тийм мэдээлэл байхгүй" хэмээн үгүйсгэж байв.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.