| | USD/MNT 0₮

0001 УАР улсын дугаарыг 420 гаруй саяар авахаар ялалт байгуулсан иргэн мөнгөө шилжүүлж аваагүй байна

Өчигдөр Автотээврийн үндэсний төвөөс машины дугаарын дуудлага худалдааг онлайнаар явуулсан билээ. Тодруубал, 50 гаруй дугаар оролцсон бөгөөд эдгээрээс 0001 УАР улсын дугаар 50 мянган төгрөгөөс дээш явсаар 427 сая 450 мянган төгрөгт хүрснээр дуудлага худалдаа хаагдсан юм. Энэ дугаарыг С.Г гэдэг хүн дээрх мөнгөөр худалдан авахаар болсон. Гэвч өнөөдөр дугаараа худалдан авах мөнгөө шилжүүлээгүй талаар эх сурвалж хэллээ.

Өнөөдөр 14.00 цагаас өмнө амжиж мөнгөө шилжүүлсэн тохиолдолд дээрх машины дугаар тухайн хүний эзэмшлийнх болох нөхцөлтэй байжээ. Гэвч тус дугаарыг эзэмших эрх үүссэн С.Г нь дугаараа худалдаж аваагүй байна. Харин бусад дэнчин тавьсан иргэдийн мөнгийг буцааж олгожээ.

Дээрх машины дугаарыг худалдаж авч байгаа иргэний талаар янз бүрийн мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд нэлээд тархсан. Жишээлбэл "Ийм дөрвөн тоог хагас тэрбум төгрөгөөр худалдаж авч байгаа баян байна" "энэ дугаарыг нэг загвар өмсөгч худалдаад авчихжээ". "Бохир аргаар болсон буруу гарын мөнгөө ийм зүйлд зарцуулж байна" гэсэн шүүмжлэл мэдээлэл их гарсан ч тухайн дугаарыг худалдаж аваагүй, зүгээр шоу байсан гэдгийг батлан харуулав. 

 

0001 УАР улсын дугаарыг 420 гаруй саяар авахаар ялалт байгуулсан иргэн мөнгөө шилжүүлж аваагүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.