| | USD/MNT 0₮

Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа билээ. 

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг гурван ч удаа хойшлуулсан билээ.

Тэгвэл энэ сарын 6-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлосон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр түүний гэм буруутай эсэхийг шүүх хурлын тов тодорхой болох уу, эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах уу гэдгийг шийдвэрлэх юм. 

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.