| | USD/MNT 0₮

27-28 насны залуус 47 настай эрийн Nokia-3330 маркийн гар утсыг нь дээрэмдээд зугтаажээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 27-28 насны дөрвөн залуу 47 настай эрийг цохиж, Nokia-3330 маркийн гар утсыг нь дээрэмдээд зугтаасан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 16-ны 00.00 минутад 28 настай Г, У, О, 27 настай Э нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 47 настай Б-г манаачийн гэрт байхад нь нүүрэн тус газарт нь цохиж, гар утсыг нь дээрэмдээд зугтаажээ. Уг хэргийг цагдаа нар олж тогтоон, яг одоо Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.