| | USD/MNT 0₮

Зэрлэг нохойд ноцуулж хазуулсан бор гөрөөсөнд тусламж үзүүлжээ

 
Нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтад ихээр орж ирсэн, төмөр замын торонд орооцолдсон, гэмтсэн байна гэх дуудлага он гарсаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаанд найман удаа ирсэн. Тухай бүр зэрлэг амьтдыг байгальд нь тавих, "Амьтан асралт" ТББ-д хүлээлгэн өгөх, асрах сувилах зэрэг холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
 
Өнөөдөр буюу 2-р сарын 14-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд нохойд хөөгдөж гэмтсэн бор гөрөөсөнд анхны тусламжийг үзүүлэн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өглөө.
 
Зэрлэг нохой ихэссэнтэй холбоотойгоор нохой устгалын мэргэжлийн "Өлтэй", "Базальт нэгдэл" компаниудтай хамтран 6 удаагийн устгал хийгээд байна.
 
Зэрлэг нохойд ноцуулж бариулсан бор гөрөөсөнд тусламж үзүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.