| | USD/MNT 0₮

ХХААХҮЯ-ны харъяа, ХАА-г дэмжих сангийн удирдлагууд ажлын байран дээрээ архидан согтуурч, зодолджээ

ХХААХҮЯ-ны харъяа, ХАА-г дэмжих сангийн удирдлагууд өчигдөр буюу энэ сарын 15-нд ажлын байран дээрээ архидан согтуурч, хоорондоо зодолдож, танхайрсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан. Энэ талаар бид холбогдох албаныхнаас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа" гэв. 

Тодруулбал, ХАА-г дэмжих сангийн дэд захирал Н.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүс байжээ.

ХХААХҮЯ-ны харъяа, ХАА-г дэмжих сангийн удирдлагууд өчигдөр буюу энэ сарын 15-нд ажлын байран дээрээ архидан согтуурч, хоорондоо зодолдож, танхайрсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан. Энэ талаар бид холбогдох албаныхнаас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.