| | USD/MNT 0₮

ЗГ: ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сараас эхлүүлэх шийдвэр одоогоор гараагүй

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танхимын хичээл, сургалттай холбоотой асуултад хариулт өглөө. Тэрбээр "Танхимын сургалтыг ирэх гуравдугаар сараас эхлүүлэх талаар иргэд асууж байна. Энэ талаарх саналыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан санал гаргасан. Үүнийг УОК-оор хэлэлцээд Засгийн газраар хэлэлцүүлнэ. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. Эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулахад 60 хувь нь танхимаар хичээллэхийг зөвшөөрсөн бол 40 хувь нь зөвшөөрөөгүй" хэмээв.

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.