| | USD/MNT 0₮

Ирэх сард 12 удаагийн нислэгээр иргэдээ татаж авна

УОК-ийн шийдвэрийн дагуу энэ сард гурван чиглэлд таван удаагийн нислэг үйлдэж иргэдээ татан авахаар болсон. Тэгвэл ирэх гуравдугаар сард нислэгийн тоог нэмнэ гэдгийг албаны эх сурвалж хэллээ. 

Тодруулбал, ирэх сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг хийж гадаадад буй иргэдээ авах чиглэлийг Шадар сайд С.Амарсайхан өгчээ. Мөн гадаадаас ирж буй иргэдийг өмнө нь 14 хоног тусгаарладаг байсан бол одооноос 10-аас хэтрэхгүй хугацаанд тусгаарлах чиглэл өгч холбогдох бэлтгэл ажлуудыг хийж байгаа аж. 

УОК-ийн шийдвэрийн дагуу энэ сарын 3, 10-ны өдрүүдэд Сөүл, Токио чиглэлд нислэг үйлдэж 320 иргэнээ татан авсан. Үүний дараа 

Хоёрдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар

Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар

Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд тус тус тусгай үүргийн нислэг үйлдэснээр энэ сард нийт 1070 иргэнээ татан авах юм байна. 

Тодруулбал, ирэх сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг хийж гадаадад буй иргэдээ авах чиглэлийг Шадар сайд С.Амарсайхан өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.