| | USD/MNT 0₮

Э.Эрдэнэжамъян:МАН-ын 100 жилийн ой гэдэг том үйл явдал нь эргэж нийлэх боломж хэмээн харж байгаа

Өчигдрөөс эхэлж цахим орчинд Монгол ардын нам сонгуулиас өмнө Монгол ардын хувьсгалт намтай нэгдэхээр яригдаж байна гэх мэдээлэл гарсан.

Хэрэв нэгдэж чадахгүй бол эвсэл байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хувилбар бий гэх мэдээлэл ч цахим орчинд байгаа юм.  Тэгвэл МАХН-ын албаны хүнтэй холбогдоход "Хоёр нам нэгдэх асуудал яригдаагүй" гэх тайлбар өглөө.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай холбогдоход "Албан ёсоор ярьсан шийдсэн зүйл байхгүй ээ. 100 жилийн ой гэдэг том үйл явдал нь эргэж нийлэх боломж гэж зарим хүмүүс, жишээ нь мань мэт нь бодож байгаа. Ярилцлага өгөх хэмжээнд ажил болоогүй, түүхий санаа учир эртдэх байх" гэлээ. 

Хэрвээ тухайн хоёрыг намыг нийлж нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авах юм бол сөрөг хүчин буюу АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай юм.

Мөн МАХН МАН хоёр нэгдэхийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч зөвшөөрөхгүй гэсэн мэдээлэл байна. 

МАХН МАН-тай нэгдэх асуудал яригдаагүй гэв
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.