| | USD/MNT 0₮

"Нэг хаалга нэг шинжилгээ"-гээр нийтдээ 26 иргэнээс ХАЛДВАР илрээд байна

УОК болон Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 11-нээс Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа. Энэ хугацаанд Нийслэлийн 400 гаруй мянган айл өрхийг "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд хамруулж байгаа билээ. Өөрөөр хэлбэл нийт дундаас шинжилгээ авч халдварыг илрүүлэх зорилготой юм.

Өнөөдрийн байдлаар нийт 250 мянга гаруй өрхийн иргэдийг шинжилгээнд хамруулснаас нийт 26 хүнээс халдвар илэрсэн байна. Өнөөдөр гэхэд 9 хүнээс халдвар илэрчээ. 

Мэргэжлийн эмч судлаачдын хэлж буйгаар нийтийн дундах халдварын тархалт бага байна хэмээн үзэж буй. 

Нэг хаалга нэг шинжилгээгээр нийтдээ 26 иргэнээс ХАЛДВАР илрээд байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.