| | USD/MNT 0₮

Гуравдугаар сарын 01-нээс танхимын хичээл эхлэх эсэхийг одоо хэлэхэд эрт байна гэв

Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирэх гуравдугаар сарын 01-нээс эхэлж танхимын хичээлийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа гэж хэлсэн. 

Гэвч нөхцөл байдалтай уялдуулж танхимын хичээлийг яг эхлүүлнэ гэдэгт эргэлзээтэй байгаа юм байна. УОК-иос гаргасан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бөгөөд одоогоор яг хичээлийг эхлүүлнэ гэж хэлэхэд эрт байна гэлээ.

Эцэг эхчүүд болон олон нийтийн дундаас судалгаа явуулахад судалгаанд оролцсон иргэдийн 60 хувь нь хичээл танхимаар эхлүүлэхийг дэмжсэн бол 40 хувь нь хүүхдээ хичээлд нь явуулахгүй теле хичээлийг сайжруул гэжээ. 

Гуравдугаар сарын 01-нээс танхимын хичээл эхлэх эсэхийг одоо хэлэхэд эрт байна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.