| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: 33 хүнд халдвар илэрснээс 9 нь "нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрчээ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн дотор 37,530 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн 24 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон есөн тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт 2416 тохиолдол батлагдсан бол 1760 хүнд эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 643 хүн эмчлэгдэж байгаагаас 556 нь хөнгөн, 77 нь хүндэвтэр, 3 нь хүнд, 2 нь маш хүнд байгаа юм. Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод - 1578
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Дархан-Уул аймагт - 45
  • Орхон аймагт - 25
  • Дорноговь аймагт - 32
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Архангай аймагт - 3 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн дотор 37,530 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн 24 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон есөн тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний дүнд илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.