| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Вакцины хамгийн эхний тунг би хийлгэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр цар тахлын эсрэг вакцины бэлтгэл ажилтай танилцах зорилгоор ХӨСҮТ-д ажиллав. 

Тэдэнд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өгсөн юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хамгийн эхний тунг хийлгэж, иргэддээ уриална. Хоёрдугаар эмнэлэг, Төрийн тусгай гээд олон хүн Ерөнхий сайдын аюулгүй байдлыг хянадаг системтэй юм билээ, үүнийг саяхан би ойлгосон. Тийм учраас Ерөнхий сайд хийлгэнэ гэдэг нь бусад хүнд асуудалгүй, манай эрүүл мэндийн систем мэдээж 100 хувь баталгаа өгч байж хийлгэнэ" гэв.

Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 гаруй нэгж байдаг. Аймаг, дүүрэгт вакциныг хадгалах, түгээх зохицуулалт журмаар явна. Хамгийн гол нь тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагын хамгаалалтад явуулна. Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэнд вакциныг хүлээлгэж өгнө. Зөөвөрлөх, тээвэрлэх тоног төхөөрөмж бэлэн байгаа. Вакцинжуулалтыг 548 цэгээрээ дамжуулж хийхээс гадна зай талбай томтой сургууль, цэцэрлэгийн заалыг ашиглаж хийнэ, судалгааг нь гаргасан байна. Мөн хүрч ажиллах боломжгүй газарт явуулын баг ажиллууллах юм байна. 

Л.Оюун-Эрдэнэ:Вакцины хамгийн эхний тунг би хийлгэнэ
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.