| | USD/MNT 0₮

Нэг хаалга-нэг шинжилгээнд хамрагдсан гэр бүлийн шинжилгээний хариуг цагдаад үзүүлж болно

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах 14 салбарын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 23 хүртэл хийсэн. 

Харин зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтнууд хөдөлгөөнд оролцох болон ажилдаа явахдаа ажлын газрын үнэмлэх болон ажлын тодорхойлтыг зайлшгүй биедээ авч явах шаардлагатай бөгөөд энэ сарын 08-наас хойш өгсөн ковидын шинжилгээний бичиг заавал авч явахыг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа юм.

Харин тухайн байгууллагын ажилтан шинжилгээ өгөөгүй бол гэр бүлээс нь нэг хүн "Нэг хаалга нэг шинжилгээнд" хамрагдсан бол түүний шинжилгээний хариу бичгийг биедээ авч явж үзүүлж болох юм байна. Хамгийн гол нь энэ сарын 08-наас хойших шинжилгээний бичиг юм байна гэдгийг алба хаагчид анхаарах ёстой юм байна.  

Нэг хаалга-нэг шинжилгээнд хамрагдсан гэр бүлийн шинжилгээний бичгийг биедээ авч явж болно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.