| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 2 өдрийн дотор 86 хүнд халдвар илэрснээс 4 нь "Нэг өрх нэг шинжилгээ"-гээр илэрсэн

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг ЭМЯ бус Засгийн газрын хэвлэлийн албанаас өгөхөөр болжээ. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэл хийсэн юм. Тус хэлтсийн дарга Ц.Ганзориг хэлэхдээ "Өчигдөр 40 иргэн, өнөөдөр 46, хоёр өдрийн дотор 86 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Бүх нийтээр нь авч байгаа "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр ард нийтээс дөрвөн иргэнд мөн халдвар илэрчээ. Өөрөөр хэлбэл, өчигдрийн 40 тохиолдлын 38 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 2 нь ард иргэдээс авсан "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний үеэр илэрчээ. Өнөөдрийн 46 тохиолдлын 44 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 2 нь ард иргэдээс мөн илэрчээ. Энэ бол ард иргэдийн дунд халдвар далд хэлбэрээр тархаж байгаагийн илрэл юм" хэмээн мэдэгдэв.

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг ЭМЯ бус Засгийн газрын хэвлэлийн албанаас өгөхөөр болжээ. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэл хийсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.