| | USD/MNT 0₮

Таван сартай жирэмсэн эмэгтэй болон 7 настай хүүхдээ дагуулсан эмэгтэй албан хаагч хамгаалалтад зогсож байжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеүдэд төрийн албан хаагчдыг ч дайчилж байгаа. Ингэхдээ жирэмсэн болон нялх, бага насны хүүхдүүдтэй ээжүүдийг олон цагаар гадаа эргүүлд зогсоож байна гэх гомдол, шүүмжлэлүүд цахим орчинд тарсаар байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг анхаарч үзэхийг холбогдох албан тушаалтнуудад анхааруулсан бөгөөд өнөөдрөөс эмэгтэй алба хаагчдыг хэв журмын хамгаалалтад гаргахаа зогсоожээ. Албаныхны мэдээлж буйгаар Иргэний бүртгэлийн таван сартай жирэмсэн эмэгтэй болон төмөр замын эмэгтэй ажилтан хүүхэд харах хүнгүйн улмаас долоон настай хүүхдээ дагуулан хамгаалалтад зогсож байсныг болиулсан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (35)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.