| | USD/MNT 0₮

ЭМЯ: Халдвартай иргэдийн ойрын хавьтал 39 хүн, Токиогийн онгоцоор ирсэн нэг зорчигчоос халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "Өчигдөр нийт 30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс халдвар илэрлээ. Тэд бол дотоодын халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн бол нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын чартер нислэгээс ирсэн нэг иргэний шинжилгээнээс илэрсэн юм. Ингээд Монгол Улсын дотоодын халдвар нийт 1735 боллоо” гэв.

УБ хотод нийт тохиолдлын тоо 1409-т хүрлээ. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД – 229
  • СХД - 190
  • БЗД - 652
  • СБД - 115
  • ХУД - 110
  • Багануур – 1
  • Налайх - 11
  • ЧД - 101 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 2247 байгаагаас дотоодынх нь 1735 байгаа юм. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот – 1409
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "Өчигдөр нийт 30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс халдвар илэрлээ. Тэд бол дотоодын халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн бол нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын чартер нислэгээс ирсэн нэг иргэний шинжилгээнээс илэрсэн юм. Ингээд Монгол Улсын дотоодын халдвар нийт 1735 боллоо” гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.