| | USD/MNT 0₮

Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?

Эрт дээр үед Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг байжээ. Ингэхдээ хот айлын ахлагчид, өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болдог байсан байна.  Мөн зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.

Хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлал мөр гаргах ёсонд одоо ч хүртэл мөрдөгдөж буй. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөн малгай тавьж, бүсээ бүсээ бүслэн, товчоо товчилж хүндэтгэлтэй ханддаг. Мөр гаргаж буй хүн ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө.

Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй гэж үздэг. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ.

Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань  таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харахыг зөвлөж байна.

Мөн зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. Бурхны шашин дэлгэрснээс хойш дом заслыг хийх  тарнийн арга буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр алхан гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх зэргээр заслаа хийдэг байна.

Харин Түвдэнпэлжээлэн хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгийн гаргасан цагалбарт “Ургасан жилд хүнийг ямар хөлөнд суусныг тооцохдоо эрэгтэй хүнийг “Гал”-аас эхлэн нар зөв, эмэгтэй хүнийг “Ус”-аас эхлэн нар буруу тойруулан билгийн насаар тоолж ямар хөлөнд хүрнэ, тэр нь хүний тухайн жилд суух суудал болно. Шинийн нэгний өглөө зүг гаргахдаа суусан хөлөлийн хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг” хэмээн өгүүлжээ.

Эрт дээр үед Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг байжээ. Ингэхдээ хот айлын ахлагчид, өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болдог байсан байна. Мөн зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.