| | USD/MNT 0₮

НОК: Архи, согтууруулах ундааг хориглохгүй

Нийслэлийн онцгой комиссын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцан үүрэг өгч ажиллав. Энэ үеэр зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчид үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлэн ажилдаа явж болно гэдгийг хэлсэн бөгөөд хүнсний үйлдвэрлэлийг зогсоохгүй гэдгээ мэдэгдэв. Тухайлбал, ард иргэдийг хүнсээр хангах найман нэрийн дэлгүүрүүд хөл хорионы үеэр ажиллах бөгөөд архи, согтууруулах ундааг ч хориглохгүй гэсэн юм. Тэрбээр "Хүнсний салбар зарчмын дагуу ажиллана. Архи, согтууруулах ундаа зарах эсэх асуудлаар иргэдээс дуудлага олон ирсэн. Нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй байна. Согтууруулах ундаа хориглосон асуудал огт байхгүй. Хүнсний үйлдвэрлэл, дэлгүүрүүд хэвийн ажиллана. Өнгөрсөн хугацаанд архи, согтууруулах ундааг хориглосноор далд бизнес, дамын наймаа хэрхэн хөгжсөнийг бид харсан" гэв.

Нийслэлийн онцгой комиссын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцан үүрэг өгч ажиллав. Энэ үеэр зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчид үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлэн ажилдаа явж болно гэдгийг хэлсэн бөгөөд хүнсний үйлдвэрлэлийг зогсоохгүй гэдгээ мэдэгдэв. Тухайлбал, ард иргэдийг хүнсээр хангах найман нэрийн дэлгүүрүүд хөл хорионы үеэр ажиллах бөгөөд архи, согтууруулах ундааг ч хориглохгүй гэсэн юм. Тэрбээр "Хүнсний салбар зарчмын дагуу ажиллана. Архи, согтууруулах ундаа зарах эсэх асуудлаар иргэдээс дуудлага олон ирсэн. Согтууруулах ундаа хориглосон асуудал байхгүй. Архи согтууруулах ундааг хориглосноор далд бизнес хөгжснийг өнгөрсөн хугацаанд харсан гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.