| | USD/MNT 0₮

Ж.Батзандан: Хулгайч, луйварчид далайн эрэг дээр зугаалж байхад ардын хүүхдүүд шоронд тамлагдаж байна

С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Улсын Ерөнхий прокуророос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардлаа. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Гадаад, дотоодын нийт гурван байгууллага Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэдгийг тогтоосон учир дүгнэлтээ хүргүүллээ. Гурван шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг судлалгүйгээр гэм буруутай хэмээн үзэж шийдвэрээ гаргасан. Энэ бол шинээр үүссэн нөхцөл байдал юм. Тухайлбал, мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд хэлмэгдэж, түүний дараа эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол шинээр үүссэн нөхцөл байдал хэмээн үзэж, шүүхийн шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгадаг.

Хоёрдугаарт, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, надад 500 сая төгрөг өгнө гэж амалсан тул тэр хоёрыг худал гүтгэсэн гэх утга бүхий захиаг Ерөнхийлөгч болоод УИХ-ын бүх гишүүнд хүргүүлсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг сэргээн шалгах ёстой.

Гуравдугаарт, хуулийг буруу ашигласан тохиолдолд шинээр үүссэн нөхцөл байдлын хүрээнд авч үздэг. Үүний хүрээнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах шаардлагатай гэж бид үзэж байна.

Монголын бүх том хулгайч, луйварчид гадагшаа зугтаж, далайн эрэг дээр зугаалж байхад ардын хүүхдүүд шоронд тамлагдаж, ясаа цайтал сууж байхыг ШИНЭ нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид ардын хүүхдүүд, шударга ёсны төлөө тэмцэхээр байгуулагдсан. Иймээс бидний шаардлагын хариуг яаралтай өгч, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллахгүй бол бид арванхоёрдугаар сарын 10 болон 27-ны өдрүүдэд бүх нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийнэ гэдгээ мэдэгдэж байна.

Өнөөдөр Монголын төр иргэддээ үнэхээр ялгавартай хандаж байна. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарыг зориуд зугтаалгасан хэрнээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хилсээр ял тулгаж, одоог хүртэл шоронгоос суллахгүй байгааг эсэргүүцэж байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Улсын Ерөнхий прокуророос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардлаа. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Гадаад, дотоодын нийт гурван байгууллага Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэдгийг тогтоосон учир дүгнэлтээ хүргүүллээ. Гурван шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг судлалгүйгээр гэм буруутай хэмээн үзэж шийдвэрээ гаргасан. Энэ бол шинээр үүссэн нөхцөл байдал юм. Тухайлбал, мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд хэлмэгдэж, түүний дараа эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол шинээр үүссэн нөхцөл байдал хэмээн үзэж, шүүхийн шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгадаг.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.