| | USD/MNT 0₮

П.Ганзориг:Д.Сумъяабазар дарга өөрөө ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорч болно

Өнгөрөгч нэгдүгээр сард дөнгөж төрсөн эхэд хүнлэг бус харьцсан явдалтай холбоотой Засгийн газар, Улсын онцгой комисс огцорсон. Гэвч чиг үүргийн хувьд нийслэлийг удирдаж байгаа хотын дарга Д.Сумъяабазар огцрохгүй хэвээр үлдсэн.

Уг асуудал дээр Хөдөлмөрийн үндэсний нам огцорх ёстой гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Тус намаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар өнөөдөр Нийслэлийн засаг даргыг огцруулах саналаа албан ёсоор тавилаа. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр хэлэхдээ шууд огцруулъя гээгүй.

Эхлээд хурлаар ороод Д.Сумъяабазар даргын ажилд үнэлэлт дүгнэлт, чиглэл өгье гэсэн. Харамсалтай нь, тийм зүйл болсонгүй. Иймээс бид дараагийн шатны арга хэмжээгээ авч байна. НИТХ ч ажлаа хийж чадахгүй байна. Бид НИТХ-ыг ажлаа хийлгэдэг болгоно гэв.

Нэгдүгээрт, Нийслэлийн 45 төлөөлөгчийн 15-ынх нь гарын үсгийг цуглуулж, Д.Сумъяабазарыг огцруулах саналыг дэвшүүлнэ.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд огцруулах эрхтэй учраас бичиг хүргүүлсэн.

Гуравдугаарт, Д.Сумъяабазар дарга өөрөө ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорч болно гэдгийг НИТХ дахь Хөдөлмөрийн үндэсний намын төлөөлөгчид мэдэгдлээ. 

Уг асуудал дээр Хөдөлмөрийн үндэсний нам огцорх ёстой гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Тус намаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар өнөөдөр Нийслэлийн засаг даргыг огцруулах саналаа албан ёсоор тавилаа.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.