| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад эдийн засгаа нээх шинэ амьдралын хэв маяг руу шилжилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-гөө танилцуулж байна. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн улс оронд амаргүй нөхцөл байдал ажиглагдаж байна. Цар тахалтай тэмцсэн. Тиймээс монголчууд шинэ идэвхтэй амьдралын хэвшилд шилжих ёстой. Ингэхийн тулд бид нар маскаа сайн зүүгээд зайгаа бариад дархлаагаа дэмжиж, өөрөөр хэлбэл халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад эдийн засгаа нээх шинэ амьдралын хэв маяг руу шилжилнэ. Ингэхийн тулд бид бэлтгэл ажлаа хангаж, маргаашнаас эхэлж 12 хоногийн хатуу хөл хориог тогтоож байна. Цар тахал дэлхийн эдийн засаг, эрүүл мэндэд заналхийлсэн. Тиймээс бид цогц шинэчлэлийг хийх хэрэгтэй. Нэг цэг нэг өрх шинжилгээнд иргэд идэвхтэй хамрагдаарай.

Дахин хөл хорио тогтоохгүйн тулд хариуцлагатай байгаарай. Хэрвээ хөл хорио тогтоох бол эдийн засаг болон бизнесийнхэнд 14-21 хоногийн өмнө мэдэгдэнэ. Тухайлбал, 1-2 удаа хөл хорио тогтоож магадгүй. Гэхдээ урьдчилж хэлнэ" гэв. 

 

Л.Оюун-Эрдэнэ:Халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад эдийн засгаа нээх шинэ амьдралын хэв маяг руу шилжилнэ
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.