| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар Ерөнхий сайдын шийдвэрийг үл тоон орлогч Ж.Сандагсүрэнгээ авч үлдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг НОК-ын үйл ажиллагаатай танилцахаар ирэхэд Хотын дарга Д.Сумъяабазар ажлын байран дээрээ байгаагүй нь нэлээдгүй асуудал үүсгэсэн. Эцэст нь Ерөнхий сайд НОК-ыг цэгцлэх цаг нь болсныг сануулаад, хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг ажлаас нь чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон.

Тэгвэл “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр Хотын дарга Д.Сумъяабазар өөрийнхөө баруун гар болсон Ж.Сандагсүрэнг тийм ч амар тавьж явуулахгүй нь бололтой. Нэгдүгээр орлогчоосоо “хусуулсан” түүнийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор тавих саналаа НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хүргүүлжээ. Харин Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Н.Баярчимэгийг халахаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг НОК-ын үйл ажиллагаатай танилцахаар ирэхэд Хотын дарга Д.Сумъяабазар ажлын байран дээрээ байгаагүй нь нэлээдгүй асуудал үүсгэсэн. Эцэст нь Ерөнхий сайд НОК-ыг цэгцлэх цаг нь болсныг сануулаад, хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг ажлаас нь чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон.
Улс төр

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.