| | USD/MNT 0₮

ЭМ-ийн дэд сайд Ш.Анхмаагийн оронд М.Баттүвшинг томилжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгджээ. Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаагийн оронд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн зөвлөхөөр ажиллаж байсан, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга М.Баттүвшинг томилжээ. 

Харин яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Төрийн нарийн бичгийн даргаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэгийг түр томилжээ.  

ЭМ-ийн дэд сайд Ш.Анхмаагийн оронд М.Баттүвшинг томилжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.