| | USD/MNT 0₮

Гуравдугаар сард хийгдэх вакцин долдугаар сар болж хойшилжээ

Монгол Улс цар тахал буюу коронавирусээс хамгаалах вакцинаа ирэх гуравдугаар сард оруулж ирнэ. Хамгийн түрүүнд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч нараа хамруулна гэж бараг өдөр бүр ярьсан. Мөн вакцин оруулж ирэх бэлтгэл ажлыг хангасан хэмээн ярьсан ч ачир дээрээ энэ нь худлаа болж таарав. Ирэх долдугаар сар хүртэл вакцинжуулалт хийгдэхгүй явагдахгүй гэдгийг өнөөдөр ЭМЯ-наас мэдээллээ. 

Энэ үеэр вакцин болон бусад асуудлуудаар ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Вакцинжуулалт долдугаар сараас эхлэн хийгдэх ажлын төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулан хэрэгжүүлэх шатандаа явж байна. Вакциныг “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд болон хандивлагч улс орны хүрээнд авахаар гэрээ хийгдээд явж байгаа.

ОХУ болон БНХАУ нь маш олон вакцин үйлдвэрлэдэг дэлхийн олон улс оронг вакцинаар хангадаг учир коронавирусийн вакциныг өндөр төвшинд хийж улс орнуудыг хангах арга хэмжээ авч байгаа. Ингэхээр бид эхний ээлжид хандив тусламжаар авах дараагийн ээлжид Монгол Улсын Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгөөр худалдан авах зэрэг олон эх үүсвэрээр вакцин авахаар хөөцөлдөж байна" гэлээ. 

Гуравдугаар сард хийгдэх вакцин долдугаар сар болж хойшилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.