| | USD/MNT 0₮

Ж.Сандагсүрэнг чөлөөлж, оронд нь цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ын удирдлагуудыг сольж, хариуцлагатай хүн тавина гэдгээ хэлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Ж.Сандагсүрэнг чөлөөлж, түүний оронд ЦЕГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ.  Дашрамд дурдахад, Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргаар ажиллаж байгаад орон нутгийн сонгуулиар Нийслэлд өрсөлдөж, гарч ирсэн билээ. Ийнхүү хотын дарга Д.Сумъяабазарын баруун гар буюу шадар туслах нь хийж байгаад чөлөөлөгдөв.

Түүнийг ирэх зургадугаар сард СХД-т болох нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл ч байна. 

 

Ж.Сандагсүрэнг чөлөөлж, оронд нь цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.