| | USD/MNT 0₮

Ж.Мөнхбат: Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудал ярьж байгаа хүмүүст янз бүрийн нэр хоч өгмөөргүй байна

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг хэвлэлийн хурал хийлээ. 

Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Оюутолгой бол Эрдэнэтийн ордын нөөцөөс зургаа дахин их зэс, Бороо гоулдын ордоос гурав дахин их алтны нөөцтэй, Асгатын мөнгөний ордоос 3 дахин нөөцтэй ордын талаар ярьж байна. Энэ ордыг ашиглалтад оруулаад 12 жил болсон. Гэтэл 2022 оноос Монгол Улс үр ашгийг нь хүртэх байсан ч Дубайн гэрээг хийснээр 2037 болж хойшлогдлоо гэж мэдэгдэж байсан. Гэтэл одоо 2051 он боллоо гэж байна. Энэ орд ажилласнаар ажлын байр нэмэгдэж, үндэсний хэмжээний компаниуд ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ ийм том орд газраас үүнээс илүү ашиг хүртэх боломж байгаа.

Оюутолгой компани зөвхөн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийгээд ажиллуулж байгаа юм биш. Индонез Казахстан гэх мэт дэлхийн олон улсад байгаа. Гэтэл Инденоз улс гэрээгээ сайжруулах алхам хийсэн. Монгол Улс өнөөдөр авч байгаа ашгаасаа илүү хэд дахинаар авч байгаа гэрээг Казахстан улс Рио тинтотой байгуулчихсан байх жишээний. Тийм учраас бидэнд боломж бий.

Хоёрдугаарт хэвлэлийнхэн та бүхнээс нэг зүйлийг хүсье. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудал яриад ирэхээр тэр ярьж байгаа хүмүүсийг попорлоо гэж янз бүрээр нэр хоч өгч үүний эсрэг компанит ажил зохион байгуулдаг. Тодорхой хэмжээний хэвлэлийн баг ажилладаг. Мөнгө тараагддаг. Эрх ашгийг нь хангахын төлөө янз бүрийн юм явдаг. Тийм учраас хэвлэл мэдээллийнхэн та бүхэн үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэхийн тулд манай Ажлын хэсэгтэй хамтарч ажиллаарай" гэв. 

Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Оюутолгой компани зөвхөн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийгээд ажиллуулж байгаа юм биш. Индонез Казахстан гэх мэт дэлхийн олон улсад байгаа. Гэтэл Инденоз улс гэрээгээ сайжруулах алхам хийсэн. Монгол Улс өнөөдөр авч байгаа ашгаасаа илүү хэд дахинаар авч байгаа гэрээг Казахстан улс Рио тинтотой байгуулчихсан байх жишээний. Тийм учраас бидэнд боломж бий.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.