| | USD/MNT 0₮

Улирч буй хулгана жил нялхас болон хүүхдүүдэд ээлгүй байлаа

Улирч буй хотол төгс хэмээх төмөр хулгана жил нялхас болон хүүхдүүд ээлгүй жил болж өнгөрлөө. Ялангуяа сүүлийн өдрүүдэд өдөр бүр хүний амь эрсэдсэн хүний тоо огцом нэмэгдэв.

Өчигдөр гэхэд Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд оршин суух иргэн, эхнэрийнхээ хамт PCR шинжилгээ өгөхөөр явахдаа гурван хүүхдээ гэртээ үлдээжээ. 

Харамсалтай нь залгаа байсан хоёр гэр нь шатаж, 5-13 насны хоёр хүү, нэг охин амиа алджээ. Хоёр хоногийн өмнө төв талбай дээр идэр насны залуу өөрийгөө галдан шатааж зулын гол болов. 

Мөн тэрний өмнөх өдөр 20 настай, 23 настай хоёр сагсан бөмбөгчин нэгнийхээ амийг егүүтгэж, нэг нь өндрөөс унаж амиа алдав. Мөн дулааны шугам сүлжээ задарсны улмаас гурван иргэн амиа алдав гэх мэтчилэн харамсалтай эмгэнэлтэй хэргүүд ар араасаа гарлаа.

Ер нь хулжиж буй Хулгана жил нялхаст ээлгүй байсан нь илт. Өнгөрсөн онд золгүй байдлаар амиа алдсан хүүхдийн тоо олон байна. Тэдний дундаас онцолбол, Дархан-Уул аймагт гэртээ цоожилогдсон гурван охин цахилгааны тогонд цохиулж амиа алдсан. Өвөрхангай аймагт хоёр хүүхэд гэртэйгээ шатсан.

СХД-т мөн бага насны хоёр хүүхэд ээж аавтайгаа шатаж амиа алдсан. БЗД-т нэг хүүхэд ахуйн түлэгдэлд өртөж амиа алдсан билээ. Түүнчлэн дөрвөн хүүхэд тогтоол усанд живж амиа алдсан. Зам тээврийн ослоор ч бага насны хүүхдүүд эндсэн тоо статистик байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, хойд аавдаа зодуулж амиа алдсан гэх мэт маш олон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Хэдий эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд эндэж, эрүүл мэндээрээ хохирч байгаа ч цаг бусаар энхрий үрсээ алдана гэдэг үнэхээр эмгэнэлтэй юм. Цөөрч болохгүй цөөхөн монголчуудад нэг амь ч нэг хүүхдийн ч ирээдүй алтнаас үнэтэй санагдана.

Тиймээс эцэг эхчүүдээ, асран хамгаалагч нараа, иргэдээ өөрсдийнхөө аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулж, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Онцгой байдал болон цагдгийн байгууллагаас анхааруулж байна. 

Улирч буй хотол төгс хэмээх төмөр хулгана жил нялхас болон хүүхдүүд ээлгүй жил болж өнгөрлөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.