| | USD/MNT 0₮

Нас барсан цэрэг нэг офицер ДАРАМТЛААД БАЙНА гэж ар гэрийхэн рүүгээ ярьжээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас зүүн хойш 60 км-т Хилийн цэргийн 0129 дүгээр ангид 21 настай ахлах байлдагч модноос мяндсан уяагаар боомилж нас барсан байдалтай олдсон талаар манай сайт өмнө мэдээлсэн. Түүнчлэн “Ээж, ааваа уучлаарай би түрүүлээд явлаа” утга бүхий гэрээслэл бичиж үлдээсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд буйг ч мэдээлсэн. Тэгвэл манай редакцид талийгаачийн ар гэрийхэн холбогдож гомдолтой байгаагаа мэдэгдлээ. Учир нь цэргийн ангиас ямар ч гэрээслэл байгаагүй бөгөөд амиа хорлолт биш, учир битүүлэг хэрэг болсон хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь талийгаачийг дарамтлаад байна гэж ар гэртээ хэд хэдэн удаа хэлдэг байсан бөгөөд нас барахынхаа хоёрхон хоногийн өмнө ахдаа нэг офицер дарамтлаад байна гэж ярьсан байжээ. Тиймээс талийгаачийг амиа хорлоогүй гэж ар гэрийхэн нь үзэж байгаа гэнэ. Иймд Хилийн цэргийн Ерөнхий газарт хүний алтан амийг эрсдүүлсэн, эрсдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөлийг үнэн зөвөөр нь тогтоож, гэрээслэлийн эх хувь болон задлан шинжилгээний бичлэг, хариуг эх хувиар нь үзүүлэхийг хүсчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (30)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.