| | USD/MNT 0₮

Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг НЭГ хоногоор сунгажээ

Нийслэлд гацсан иргэдийг энэ сарын 5-наас 9 хүртэл орон нутагт нь буцаах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байсан. Иргэдийн хүсэлтээр хот хооронд зорчих хөдөлгөөнийг нэг хоногоор сунгасан тул өнөөдрөөр уг ажил дуусгавар болж байгаа юм.

Орон нутагтаа буцах иргэдийн тухайд аймаг орон нутагтаа хүсэлтээ өгч бүртгүүлсний дараа нь  48 цагийн дотор  PCR шинжилгээ өгсөн байх ёстой. 

Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар НОК-ын цахим хурлын үеэр энэ тухай НОБГ-ын дарга, дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдээд, энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарахыг үүрэгджээ. 

 

Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг НЭГ хоногоор сунгажээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.